10/24/2016

Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь мэдээлэл болон мэдээллийн системийг тэдгээрт зөвшөөрөлгүй хандах, хэрэглэх, тараах, саад учруулах, засвар өөрчлөлт хийх, нарийвчлан судлах, шалгах, бичлэг хийх, устгах зэрэг үйлдлээс хамгаалах явдал юм. Энэ нь мэдээллийн нууцлал, үнэн зөв ашиглахад бэлэн бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангахад оршино. 



Мэдээллийн бүрэн бүтэн байдал

Энэ нь тодорхой дүрэм бүхий мэдээллийн логик бүтцээр тодорхойлдог. Мэдээллийг өөрчлөх болон боловсруулахад түүний бүрэн бүтэн байдал хадгалагдах ёстой.




Мэдээллийн нууцлалМэдээлэлтэй ажиллах дурын үйлдэл нь тодорхой дүрмийн дагуу хийгдэж, аюулгүй байдлыг хангасан байна. Тодорхой мэдээлэлд хандах ёсгүй, эсвэл түүнийг ашиглах эрхгүй хүмүүс мэдээллийг ашиглах тохиолдолд түүний нууцлал алдагдана. 






Мэдээллийн аюулгүй байдлын талаар